. 2014-08-26 - Чи минь уучил
Өнгөрсөн бүхэн буцаж ирдэггүй хорвоог
Өнөөг хүртэл ойлгоогүй л явж дээ
Өөлөх сэтгэлээр чамайгаа гомдоосноо
Өр зүрх минь сая л ойлголоо
Дурлал надад жаргал авч ирээгүй ч
Дурсах дурсамж өчнөөн ихийг үлдээжээ
Жаргал гэгчийг авч ирээгүй ариухан хайрыг минь
Жаахан ч гэсэн ойлгооч
Сэтгэлээ өгч дурласан шүү чамдаа
Сэвтээж бүү шархлуулаарай
Өр зүрх минь дассан шүү чамдаа
Хагацлын нулимсаар намайг бүү үдээрэй
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|