. 2015-10-12 - Сэтгэлийн бачуурал
Цээжинд хөндүүрлэх зүрх минь
Цохилж чадахгүй бачуураад байна
Аньсаг нүдний сувд минь
Аягандаа тогтохгүй бөмбөрөөд байна
Сэтгэлээ онгойтол уйлсан юмсан
Сэмхэн сэмхэн арчсан юмсан
Ихэр татаж уйлалтай нь бишдээ
Энхрий үрс минь амгалан нойрсог дээ
Уртаас урт санаа алдавч
Уяхан сэтгэл минь үймэрсээр л байна
Аяа хүн байхын учир нь энэ юм уу
Урсах нулимс халуун байх нь сайхан юм уу?
Уйгах амьсгал бүлээн байх нь чухал юм уу?
Ай мэдэхгүй юм даа !
Амьдрал алгаа дэлгээд сайхан байна гэлцэх
Айлын алаг үрсийг ялгаж бас атгаад байна гэлцэх
Аав ээжийн нүгэл юмуу гэж гомдоллох
Азгүй миний заяа юмуу гэж гомдох
Ай бас л мэдэхгүй юм даа !
С. Уугантуяа 2015-09/28
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|