. 2011-03-26 - Би жаргалтай
Замд таарсан цэцэгсээс аль сайхныг нь түүсээр Залуу хүн сэтгэлдээ зуун цэцэг тэвэрвээ Зун зуны цэцгэс хатах нь хатаж гээгдэх нь гээгдсээр Зуун сайхан цэцэгнээс ганцхан Цагаан-Уул үлдэвээ Хайрласан сэтгэл минь намайг зовоох юм Хором, мөч бүрт чамайг минь бодогдуулах юм Харилцах цонхоор чиний минь бичсэн Хайр шингэсэн мессежүүдийг Нэгийг нь ч үлдээлгүй бүгдийг нь уншиж Нэмээд бас түүхийг нь онгичиж Мартчих вий гэж эргэн санаж Магад хүн уншчих вий гэж устгаж Өдөржин ажлын ширээний ард Өөр зүйлийг, гагцхүү чамайг бодож Өмнөх ажлаа хойш нь тавьж Өрөөлд тэгээд зэмлүүлж суух Тийм л байдалд би чинь орчихлоо Тэгсэн хэр нь би чинь жаргалтай…
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|