. 2015-10-06 - Уучлаарай ааваа
Доголон нулимсаа нууж мишээдэг
Дэггvй охиноо уучлаарай ааваа
Догдлол хураан цээжиндээ тvгшиж
Дотогшоо нурж санасан шvv таныгаа
Духаа vнэрлvvлээд гараас тань атгахдаа
Дандаа атгаж чадахгvй ахархан заяандаа гомддог ч
Удахгvй дээ гэсэн хvлээлт сэтгэлд хадаастай
Уйлмаар байдаг ч нулимс аяганд минь тогтоостой
Уужуу бодолтой ухаан саруул аав минь та
Ухаан муу тэвчээргvй охиноо уучлаарай
Удтал хvлээлгэсэн бол ойлгож уучлаарай
Удахгvй тань дээрээ хvрээд очно оо аав минь.
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
. 2015-10-09 -