. 2015-10-12 - Өчүүхэн харамсал
Хар дарсан зүүдээ өөрөө бий болгочихоод
Хайран залуу насандаа амьдралаас халширж цэрвээд
Хайрын дуунд уярж хосууд харж баясаад
Хархан бор нүдэндээ гунигийн нулимстай сууна
Эмзэг энхрий насандаа эргээд очихыг хүсэж байна
Энэхэн цаг хугацааг ухрааж өгөхийг гуйж байна
Ээжийнхээ хатуу үгэнд зэмлүүлмээр байна
Аавынхаа ариун мутарт алгадуулмаар байна
2011-04-17 С. Уугантуяа
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|